Маргааш &#34Surprise day&#34 шоутай

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Маргааш &#34Surprise day&#34 шоутай

Бүсгүй та энэ хавар гоёх дэгжин пальтогоо хараахан сонгож амжаагүй байгаа бол таньд дуулгах таатай мэдээ байна. Удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Шилмэл загвар” ХХК, “Улаанбаатар” их дэлгүүр хамтран "Surprise day" шоуг зохион байгуулах гэж байна. Загварын охид дэлгүүрийн “тайз”-наас хавар, зуны шилмэл загвараас бүрдсэн коллекциор таны нүдийг баясгах нь ээ. "Surprise day"  шоу “Улаанбаатар” их дэлгүүрт энэ сарын 6, 7, 8-ны өдөр 10.00 цагаас үзэсгэлэн худалдаагаа эхлүүлэх бөгөөд 15.30-17.30 цагийн хооронд өдөрт хоёр удаа загварын шоу толилуулах юм байна. Уг шоунд танилцуулсан загваруудаас та хүссэн загвараа худалдан авах боломжтой ба худалдан авалт хийсэн хүн бүрт “Шилмэл загвар”-ын мэргэжлийн үсчин, стилист, нүүр хувиргагч нар гоо сайхны үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэх юм байна.

 Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж