Сычуаньд газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Сычуаньд газар хөдлөв

Тавдугаар сарын 25-ны өдрийн орон нутгийн цагаар 14:11-д Рихтерийн шаталбараар 5,0 баллын хүчтэй газар хөдлөлт Хятадын баруун өмнөт нутгийн Сычуань мужид болсон байна. Өдрийн 16 цаг гэхэд эвдрэл сүйрэл ба хүний хохиролын мэдээ  алга байлаа.
Газар хөдлөлт Дужянъянь ба Пэнчжоу хотуудын хооронд байжээ. Мужийн газар хөдлөлтийн албанаас мэдээлснээр Чэнду, Мяньян, Мэйшань зэрэг бусад хот сууринд газар хөдлөлт мэдрэгдэж байсан гэнэ. Сычуанийн Засгийн газрын онцгой байдлын албанд газар хөдлөлтийн төвд хамгийн ойр хотуудаас хохиролын мэдээ өгөөгүй байв. Уг хотууд 2008 оны газар хөдөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн ба түүнээс хойш тэнд боссон барилга байгууламжууд газар хөдлөлтийг даах өндөр стандартаар баригдсаэн гэж хятадууд мэдээлж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж