
Газар хөдлөлт Дужянъянь ба Пэнчжоу хотуудын хооронд байжээ. Мужийн газар хөдлөлтийн албанаас мэдээлснээр Чэнду, Мяньян, Мэйшань зэрэг бусад хот сууринд газар хөдлөлт мэдрэгдэж байсан гэнэ. Сычуанийн Засгийн газрын онцгой байдлын албанд газар хөдлөлтийн төвд хамгийн ойр хотуудаас хохиролын мэдээ өгөөгүй байв. Уг хотууд 2008 оны газар хөдөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн ба түүнээс хойш тэнд боссон барилга байгууламжууд газар хөдлөлтийг даах өндөр стандартаар баригдсаэн гэж хятадууд мэдээлж байна.