Залуу сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Залуу сэтгүүлчидтэй уулзана

Монголд тогтмол хэвлэл үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой маргааш буюу гуравдугаар сарын 6-нд тохионо. Өнөөдөр сэтгүүл зүйн хүнд хүчрийг нуруун дээрээ үүрч, өдөр тутмын гол ажлыг нугалж яваа уран бүтээлчид бол энэ салбарт шинээр орж ирж байгаа залуу сэтгүүлчид гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэднийг дэмжиж, ажлын урам хайрлах үүднээс МЗХ хэвлэл, мэдээллийн салбарт ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа залуу сэтгүүлчдийг урамшуулан шагнаж, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсохоор нээлттэй ярилцлага хийхээр болжээ. Уулзалт маргааш МЗХ-ны төв байранд 11.00 цагаас болно. 

Сэтгүүлч хүн гэдэг өдөр тутмын мэдээлэл дунд явж нийгмийн толь нь болдог. Тэдний нүдээр өнөөдрийн манай нийгэмд юу дутагдаж байна, тэр дундаа залуучуудын амьдралд тулгамдаад буй ямар асуудал байгаа, цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар сонсохыг гол зорилгоо болгож МЗХ-ныхон энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа гэв.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж