Бервеллийг одоо Сенат батлах ёстой. “Bloomberg” мэдээлснээр хэрэв хатагтай Бервелл Сенатын “шалгалт”-ыг давж чадвал түүний цалин нь нэлээд буурах гэнэ. Өдгөө “Wal-Mart” сангийн тэргүүнээр ажиллаж буй Бервелл жилдээ 661 мянган ам.долларын цалинтай бол Төсвийн албыг даргалснаар 196 мянгын цалинтай болох гэнэ. Мөн тэрбээр “Metlife” компанийн Захирлуудын зөвлөлийн албанаас татгалзах ёстой юм.
Төсвийн албаны шинэ даргыг төсвийн таналтын асуудал хүлээж байна. АНУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн холбооны төсвөө 85 тэрбум ам.доллараар хасахаар болсон. Мөн долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр батлах дараагийн санхүүгийн жилийн төсвийн төлөөх ширүүн тэмцэл түүнийг хүлээж буй.
Ерөнхийлөгч Билл Клинтоны үед Сильвия Бервелл Төсвийн албаны орлогч дарга, Сангийн сайдын дэргэдэх төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Яг тэр үеэр нь АНУ-ын төрийн хүрээлэнгүүдийн ажлыг хэсэгчлэн зогсоож, 1995 оны төсвийн хямрал гарч байжээ. Үүнээс өмнө тэрээр Оксфордын их сургуульд суралцсан бөгөөд тухайн үер НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс, Обамагийн эдийн засгийн зөвлөх Майкл Фроман нартай танилцсан гэдэг.
Ерөнхийлөгч Обама энэ томилгооноос гадна Эрчим хүчний сайдад цөмийн физикч Эрнест Мониз, Байгаль хамгаалахын Агаар, радиацийн агентлагийн удирдагчийн албанд Жина Маккарти нарын нэрийг дэвшүүлээд байна.