
Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” өөрийн эрхлэн гаргадаг “Dailynews.mn” сайтаа шинэчилж, “
DNN.mn” нэртэй болгосон байна. Тус сайт Монгол оронд төдийгүй дэлхийн улс оронд өрнөж буй үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэхээс гадна улстөр, нийгэм, гэмт хэргийн далд хуйвалдааныг илчилж байдгаараа уншигчдын талархлыг хүлээдэг юм.
Уншигч танд “DNN.mn” сайтын хамт олон дотоод, гадаадад өрнөж байгаа анхаарал татсан том үйл явдлыг мэргэжлийн судлаачийн тайлбар, тоймын хамт хүргэнэ. Мөн “Өдрийн сонин”-нд гарсан шилдэг нийтлэл, тендерийн урилга, зарлал мэдээллийг ч цаг алдалгүй авч байх боломжтой юм.
А.АМАР