Адель “Мадам Тюссо”-д заларна

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Адель “Мадам Тюссо”-д заларна

“Skyfall” бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн нэрт дуучин Аделийн лааны тосон баримлыг Лондон хотын “Мадам Тюссо” музейд залах гэнэ. Тус музейд Бейонси, Лэди Гага, Эми Уайнхаус гээд хөгжмийн ертөнцийн төдийгүй олны танил алдартнуудыг яг л амьд мэт дуурайлган хийсэн лааны тосон баримлууд байдаг юм.

Музейн олон нийтийн харилцах албаны менежер Николе Феннери “Адель бол дуу хөгжмийн ертөнцийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор багтах чадварлаг уран бүтээлч. Тиймээс түүний лааны тосон баримал манай музейд байх ёстой ховор үзмэрүүдийн нэгт яах аргагүй багтах болно. Бидний хувьд маш баяртай хэрэг” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж