Үерт 80000 байшин сүйрлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Үерт 80000 байшин сүйрлээ

Тавдугаар сарын эхнээс тасрахгүй байгаа борооны улмаас Хятадын өмнөд нутгийн олон районд үер, газрын нүүлт, салхи шуурга гарч олон арван мянган хүнийг орон гэргүй болголоо. Үерт амь үрэгдэгсэдийн тоо 115 болж, 21 хүн сураггүйд тооцогдож байна. Нийт 12 мужийн 685 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэсэн ба Хятадын энэ жилийн борооны улирал сүүлийн 100 жимлд гараагүй гамшгийг дагуулж байна.
Үерт 10 сая хүн нэрвэгдэн 80 мянган байр байшин эвдэрч урслаа. Нийт хохиролын хэмжээ 2,2 тэрбум ам.доллар хүрсэн байна. Одоо борооны эрч суларч байгаа учраас түүнийг зогсоно гэсэн найдлага байгаа гэнэ..
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж