Б.Цогтгэрэл: Би эх сурвалжуудаа хэлсэн

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл: Би эх сурвалжуудаа хэлсэн

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутган, өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм.

Мөрдөн байцаалтын явцын талаар Б.Цогтгэрэлээс тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлсэн байгаа. Мэдүүлэгтээ би эх сурвалжуудаа нэрлэсэн. Ямартай ч миний гадагш гарах эрхийг түдгэлзүүлээд байгаа. Намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн гэж буруутгасан. Манай улс вэб сайтыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд албан ёсоор тооцдоггүй. Одоо үйлчилж байгаа хуулиараа тийм юм. Тэгэхээр намайг буруутгасан хуулийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган сэжигтнээр татаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж