Та гэрийхээ гадаах ханыг нүд алдам сайхан цэцэрлэгтэй болгохын тулд их хэмжээний мөнгө заралгүйгээр хаягдал ашиглан хийж болохоор боллоо.
Танд ундааны хуванцар саваар гадна хананы гайхамшигт сайхан цэцэрлэгийг хийж болох талаар танилцуулъя.
Өнгө өнгийн маш олон хуванцар саваар гадаа ханаа цэцэрлэгжүүлсэн энэ байшин Бразильд байдаг.
Сав тус бүрд 1 нэг жижигхэн ургамал суулган гадна ханандаа тогтоон чимэглэдэг энэ санааг Rosenbaum design Firm гаргажээ.
Бид ч үүнийг туршин, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмж яагаад болохгүй гэж.
Т.ТҮВШИН