Онгоцны жолочийн бүхээгт нисэхийн командлагч байжээ | News.MN

Онгоцны жолочийн бүхээгт нисэхийн командлагч байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Онгоцны жолочийн бүхээгт нисэхийн командлагч байжээ

Польшийн Нисэх хүчний командлагч ерөнхийлөгчийн онгоцны бүхээгт байсан гадны хүний нэг нь байжээ. Энэ тухай онгоцны ослыг мөрдөх улсын комиссийн  тэргүүн Эдмунд Клих мэдэгдсэн гэж РИА Новости дамжуулав.
Польшийн ерөнхийлөгчийн онгоц газардах үеэрээ модны орой шүргэн хөмөрч унасан юм. Онгоцонд явсан 96 хүнээс хэн ч амьд гарсангүй билээ. Амь үрэгдэгсэдийн дунд Катыньд очин алагдсан польш офицерүүдийн дурсгалыг хүндэтгэхээр явж байсан Польшийн ерөнхийлөгч Лех Качинскийн эхнэрийн хамт байлаа.
Клихийн хэлснээр Нисэх хүчний командлагч Анджей Бласик нисгэгч нарын осол гарахаас хэдхэн минутын өмнө бүхээгт орон тэнд амь үрэгдтэлээ байжээ. Өмнө нь нисгэгч нарын бүхээгт гадны хүн байсан гэж хэвлэлээр мэдээлж байлаа. “Тиймээ, тэр хүн генерал Бласик… Тэрээр учир байдлыг олохоор тийшээ орсон” гэж Клих хэлснийг TVN телевиз дамжуулав. Тэрээр командлагч нисгч нарын кабинд орсон нь ер бусынх гээд харин нисэгч нарт шахалтыг тэр хийсэн үү гэдгийг сэтгэл зүйчид тогооно гэсэн байлаа. Нисгэгч нарын сэтгэл санаа ямар байсныг эхнээс нь дуустал тогтоох материал надад бий гэж Клих хэлжээ. Бласикаас өмнө бас нэг хүн тийшээ орсон Гэхдээ тэр нь хэн бэ гэдгийг тогтоогоогүй гэж тэр нэмэн өгүүлсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

a*******n OROS 2010-05-26 182.160.57.156

ENE BOL a*******n OROSUUDIIN ZOHIOSON JVJIG SHVV DEEPOLSHUUDAD HAR HAIRTSGNII BICHLEGIIG NI ODOO BOLTOL UGUUGVI BAINATSAASAN DEER HEDEN YM BICHEED UGCHIHSUN BAINAHEN VVND NI ITGEH YM BEAMID VLDSEN HVMVVSIIG NI BUUDAJ BAIGAA BICHLEGT OROSUUD ODOO BOLTOL HARIU UGCH CHADAHGVI BULTAJ BAINAMANAI SETGVVLCHID ARAI URGUN HVREETEI HARJ MEDEELEL TSATSAACHEEUNSHIGCHDAASAA DOR BAIJ BOLOHGVI BIZ DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж