Түлэгдэхээс сэргийлсэн халуун мэдэрдэг аяга

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Түлэгдэхээс сэргийлсэн халуун мэдэрдэг аяга

Аяга халуун кофе захиалаад уух гээд автал галт уулын халуун лав атгаад авах шиг болох үе танд байдаг уу.

Түлэгдэлтээс сэргийлсэн халуун мэдэрдэг аягыг Yang Dongun,Wu Yichen зэрэг хүмүүс санаачилснаар бид халуун ундаагаа тайван ууж чадахаар боллоо.

Энэ аяга нь технологийн шинэ шийдэл биш ч халуунд хариу үйлчлэл үзүүлдэг буюу хэт халахаараа тэлдэг материал ашигласанаараа онцлог юм. Таган дах тус материал нь аяганд буй халуун ундааг 80 градус хүрэхэд хариу үйлчлэл үзүүлж тэлснээр таны хамарт тээглэхүйц хамгаалалтын бөмөлөг үүсгэдэг бөгөөд хэтэрхий халуун ундааг уух боломжгүй болгодог юм байна.

Халуун ундааг 60 градус болох үед материал маань агшиж бөмбөлөг байхгүй болоход та саадгүй уух боломжтой болох аж.

Энэ санааг сэдэгчид тус бүтээлээрээ Red dot award нэртэй нэр хүндтэй шагналыг 2012 онд хүртжээ.

Т.ТҮВШИН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж