
МАН-ын дүрмийн 20.4 –т жигүүр байгуулах тухай зохицуулалттай бөгөөд нийт бага хурлын гишүүдийн дөрөвний нэг нь зөвшөөрсөн тохиолдолд жигүүр байгуулагдсан гэж тооцох боломжтой байдаг аж. Энэ нь дор хаяж бага хурлын 80 гишүүн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх ёстой гэсэн үг юм.
Өнөөдрийн уулзалт, маргааш ч мөн нээлттэй үргэлжлэх бөгөөд энэ талаар тус намын гишүүн н.Аюурсайхан “намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, олон ургалч үзэл бодлыг дэмжих, хүчтэй нам болохын төлөө жигүүр байгуулах санаачлагыг шинэчлэлийн хорооноос гаргасан” хэмээсэн юм.
Яг одоогоор бага хурлын 10 гаруй хүн гарын үсгээ зураад байна.
Б.МАНД