Сирийн сөрөг хүчин тус улсын хойд нутгийн Алеппо мужийн зөвлөл (мухафаза) байгуулснаа зарлав. Алеппо (Халеб) муж нь Сирийн томоохонд тооцогдох бүс нутаг бөгөөд нийт хүн амын дөрөвний нэг нь тус мужид амьдардаг ажээ. Мужийн төв нь Алеппо хот бөгөөд хамгийн олон оршин суугчтай гэнэ. Гэтэл сүүлийн зургаан сарын турш энэ хот дайн, тулааны байдалтай байгаа юм. Хотын ихэнх хэсэг босогчдын хяналтад байдаг.
Дайн байлдааны байдлын улмаас сонгуулийг Алеппо хотод явуулахаас татгалзжээ. Оронд нь сөрөг хүчний төлөөлөгчид Туркийн Газиантеп хотод сонгуулиа явуулсан байна. Сонгогдсон 29 гишүүн Сирийн нутагт байрлан, ажиллах гэнэ.
Фото: @THE_47th
Энэ үеэр Сирийн босогчид иргэний дайн эхэлсэн цагаас хойш анх удаагаа мужийн нийслэлийг бүрэн эзэлсэн байна. Мөн зүүн хойд хэсгийн Ракка мужийн нийслэл бөгөөд тээврийн гол зангилааны нэгийг хяналтдаа авчээ. Тус муж нь ширүүн тулаан өрнөж буй Алеппо, Дейр аз-Заур, Хасака мужуудтай хил залгаа бөгөөд энд хяналт тогтоосноор босогчдод хүчээ нэгтгэх боломжийг өгч байна.
Ш.МЯГМАР