Гэрч нарын яриагаар энгэрийн зүүлт зүүсэн, улаан даашинзтай Хатан хааны биеийн байдал сайн харагдсан бөгөөд эмнэлгийн байшингийн дэргэд зогсон, машиныхаа зүг инээн алхаж явжээ. Хатан хаан VII Эдуардын нэрэмжит эмнэлгийнхэнд талархлаа илэрхийлэн тэдэнтэй гар бариад явсан гэнэ.
Ордны эх сурвалжийн хэлснээр баасан гаригаас гэдэс нь базлан өвдсөн учраас яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Өвчний улмаас ойрын долоо хоногт Италид хийх айлчлал зэрэг албан ёсны бүх арга хэмжээг нь хойшлуулсан байна.
Хатан хаан Елизавета 2012 оны дөрөвдүгээр сарын 21-нд 86 нас хүрсэн юм. Өнгөрсөн жилд хаан ширээнд суусныхаа 60 жилийн ойг тэмдэглэсэн тэрбээр эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн гэнэ. Хатан хаан сүүлийн удаа 2003 онд эмнэлэгт хэвтэн, өвдгөндөө мэс засал хийлгэж байжээ.