Ким Чен Ир армиа бэлэн байдалд оруулав

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир армиа бэлэн байдалд оруулав

Хойд Солонгосын лидер Ким Хойд Солонгосын 1,2 сая хүнтэй армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.
Өмнөд Солонгос Хойд Солонгосын нутаг дэвсгэрт радио нэвтрүүлэгээ эхлэн коммунист төр засгийн эсрэг сурталчилгааг эхлэнтэнд нь Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг живүүлсэн тухай мэдээлэл цацаж байгаагаас үүнийг хийж байна хэмээн тэд энэ алхамаа тайлбарлаж байна.
Солонгосын дайнаас хойших эвлэрлийн нөхцөлд Өмнөд Солонгос дангаараа дайн зарлах эрхгүй учир тэд энэ өдөөн хатгалга хийн биднийг өдөж байна гэж Пхеньян мэдэгдсэн юм. Хилийн шугамын дагуу радиогийн нэвтрүүлгийг чанга яригчаар цацаж байна.  Мөн Чхонан хөлгийн сүйрлийн тухай мэдээлэлтэй ухуулах хуудас тараажээ. Үүний хариуд нь чанга яригчийг галт зэвсгээр буудна гэж Пхеньян сануулсан байна.
Өмнөд Солонгос Хойд Солонгосоос худалдаагаа бүрэн таслан усан боомтууддаа хойд хөршийнхөө усан онгоц орж ирэхийг хоригложээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж