МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн Танаа
Эрхэм Ерөнхийлөгч өө,
2020 оны Олимпийн хөтөлбөрийн талаар ОУОX-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гаргасан шийдвэрийн талаар бидэнд хандсанд талархсанаа илэрхийлье.
Гүйцэтгэх Зөвлөлийн үүрэг нь олон талын хүчин зүйлсийг судалж үзсэний эцэст 25 спортыг oновчтой сонгох явдал байсан юм. Бөхийн спорт нь хүч чадал, үүх түүхийн хувьд давуу талтай ч өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлэх нь өнөөгийн гарцаагүй шаардлага гэдгийг ойлгох хэрэгтэй.
ОУОХ-ны ГЗ-ийн санал нь эцсийн шийдвэр биш, харин дараагийн алхам нь 2020 оны олимпийн хөтөлбөрт багтахаар албан ёсоор нэрээ дэвшүүлсэн долоон спортын нэгэн адил энэ оны V сард Санкт-Петербург хотноо болох ОУОХ-ны ГЗ-ийн хурлын үеэр бөхийн спорт нь танилцуулгаа хийх боломжтой юм. Эцсийн шийдвэрийг ирэх IX сард болох ОУОХ-ны бүх гишүүдийн чуулганаар гаргана. Дээрх асуудал дээр МҮОХ-ны байр суурийг тодорхойлсонд талархсанаа илэрхийлье.
Хүндэтгэсэн,
ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге
Лозанн хот, 2013 оны III сарын 4-ний өдөр