Египетэд үймээн, самуун үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Египетэд үймээн, самуун үргэлжилсээр байна

Египетийн Порт-Саид хотод цагдаа нар болон иргэдийн хоорондох мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж, эмх замбараагүй байдал газар авсаар байгаа тухай ВВС мэдээлжээ. Египетийн албаныхны мэдээлснээр мөргөлдөөний эхний өдөр гурван энгийн иргэн, гурван цагдаа амь үрэгдсэн бөгөөд маргааш нь тэднийг оршуулах ажиллагааны үеэр дахин үймээн дэгдсэн байна. Түүнчлэн Порт-Саид хотод эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас өчигдөр шөнө аюулгүй байдлын удирдлагын штаб галд шатжээ. Хотын гал сөнөөгчид галыг унтраахаар ирсэн боловч мөргөлдөөний улмаас удирдлагын штабын байр руу ойртож чадаагүй гэнэ.

Египетэд үүсээд буй эмх замбараагүй байдлын улмаас 400 хүн гэмтэж бэртээд байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.

Суэцийн сувгийн боомт хот Порт-Саидэд олон нийтийг хамарсан үймээн самуун өнгөрсөн оны хоёрдугаар сард төв цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн хорхойтнуудын өдөөсөн эмх замбараагүй байдлыг дэвэргэсэн гэх 21 хүнд цаазаар авах ял өгсний дараа  эхэлсэн байна. Харин ирэх 9-ний өдөр дээрх хэрэгт буруутгагдаж буй үлдсэн 39 хүнийг шүүх хурал болохтой холбоотой дахин эсэргүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж