Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоолоор баталсан Хан Хэнтийн хөгжлийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн төрийн бүх шатны байгууллагууд, төрийн албан хаагчид үйл ажиллагаандаа шударга ёс, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн, зөвхөн хууль ёсонд захирагдаж төрийн албаны буюу иргэд олон нийтийн ашиг сонирхлын тусын тулд хоёргүй сэтгэлээр ажиллахаа мэдэгдэж энэ жилийн хөгжлийн өдрөө тэмдэглэлээ.
Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн “Сайн төр бол шударга ёс, хуулийг дээдлэгч төр”, “Сайн төр бол үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй төр”, “Сайн төр бол авилгагүй төр” гэсэн үзэл санааны дагуу авилгаас ангид байж, “Шударга ёс, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн дээдлэгч аймаг” болох ажлыг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олноос эрмэлзэн эхлүүлж байгааг Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар хөгжлийн өдөрт зориулсан олон нийтийн цуглаан дээр мэдэгдсэн юм.
Авлига, хүнд суртлын эсрэг тэмцэх, түүний нийгэм болон ард иргэдийн амьдралд үзүүлэх хор нөлөөг арилгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны шударга, ил тод нээлттэй байдлыг хангахад төрийн албан хаагч бүрийн оролцоо чухлын дээр иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт чухал шаардлагатай байгааг Засаг дарга онцолсон байна. Хэнтийчүүд энэ жилийн хөгжлийн өдрөө ийнхүү “Төрийн байгууллагын үйл ажил ажиллагааны шударга ёс, ил тод, нээлттэй байдлыг хангая” уриан дор тэмдэглэснээрээ онцлог боллоо. Хөгжлийн өдрийг угтаж ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хэнтий аймгийн төрийн байгууллагууд таны бодлоор” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлан дүгнэж, Хэрлэн сумын 4-р сургуулийн сурагч Мөнхзулын бичлэг тэргүүн байранд шалгарав. Сурагчид төрийн байгууллагуудын талаарх төсөөлөлдөө төрийн байгууллагууд авлигагүй, хүнд сурталгүй байвал хөгжлийг хөтөлж чадна гэсэн санааг түлхүү дурдсан байлаа.
Төрийн албаны хүнд суртал, иргэдийг чирэгдүүлдэг, хариуцлагагүй, ёс зүйгүй байдал хөгжилд чөдөр тушаа болж байгааг арилгах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын санал болгосноор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Төрийн байгууллагын шударга ёс, ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны зун 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Ингээд Хэнтий аймаг “Төрийн байгууллагын шударга ёс, ил тод байдлын үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгуудаас анх удаа батлан гаргаж мөрдөн ажиллаж байна. Уг төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагуудад мөрдөж байгаа дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, байгууллагууд нээлттэй утас ажиллуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг боллоо. 4 тулгуур 6 зорилтын хүрээнд 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дээрх төлөвлөгөөний дагуу ёс зүйтэй манлайллыг аймгийн төрийн байгууллагын удирдлагууд өөрсдөөсөө эхэлж, шударга ёс хуулийг дээдлэн ажиллах, гаргаж буй шийдвэр, явуулж байгаа үйл ажиллагаагаа олон түмэнд ил тод нээлттэй байлгах, нийтийн эрх ашгийн хүрээнд гаргаж буй шийдвэрийг боловсруулахдаа иргэд, олон нийтийг оролцуулж саналыг нь авч байх ажээ.
Төрд алба хааж буй хэн боловч шударга ёсыг дээдлэн үйл ажиллагаагаа нээлттэй ил тод байлган, иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх талаар төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам, дүрмэндээ тусгаж, аймгийн ЗДТГ аливаа тендер, сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод явуулах үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудаар хяналт тавиулж, үндэслэлгүй төлбөр хураамж авах асуудлыг эцэс болгохоор зорьж байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэх явц үр дүнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний оролцоотой хяналт шалгалт мониторинг хийлгэхээр төлөвлөж, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ-аас анхаарч орон нутгийн төсвөөс 8.0 сая төгрөгийн санхүүжилт баталж өгсөн байна. Энэхүү олон нийтийн цуглаанд зорьж ирж оролцсон Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Д.Дуламсүрэн, “Хэнтий аймгийн төрийн байгууллагууд шударга ёс, нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллах төлөвлөгөөг аймгуудын хэмжээнд анх удаа гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлж байна. Авлига хүнд сурталтай хамтын хүчээр тэмцэх ажлыг эхэлсэн та бүхний хүсэл зориг бол хамгийн гол зүйл юм” гэж дүгнэж хэллээ.