Катарт нарны эрчим хүчийг ашиглах таван цэнгэлдэх барина

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Катарт нарны эрчим хүчийг ашиглах таван цэнгэлдэх барина

2022 оны FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах чин хүсэлтэй байгаа Катарчууд зохион байгуулагчид, эрх бүхий хүмүүс, FIFA-гийн удирдах зөвлөлийнхний анхаарлыг татахын тулд нарын эрчим хүчийг ашиглах таван цоо шинэ цэнгэлдэх барьж байгуулахаар болжээ. Цэнгэлдэх талбай бүр гайхалтай байх болно, гэхдээ хамгийн сонирхолтой, давуу тал нь нарны эрчим хүчийг ашиглах учир байгаль орчинд хоргүй гэдэг талаасаа, мөн эдийн засагт хэмнэлттэй гэдэг үүднээс олны анхаарлыг эрхгүй татах юм.

Цэнгэлдэхийн гадна талд хурц нар шарж, халуу шатаж байсан ч дотор талд агаарын температур 28 хэмээс хэтрэхгүй байх гэнэ. Ингэснээр Катар дэлхийн хэмжээнд анх удаагаа сэрүүцүүлэгчтэй задгай цэнгэлдэхэд спортын арга хэмжээ зохион байгуулах улс орон болох юм.

Өдгөөгөөс 12 жилийн дараа хөлбөмбөгийн агуу наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Катараас гадна 10 улс өрсөлдөж байгаа ба ирэх арванхоёрдугаар сард 2018 болон 2022 оны ДАШТ-ыг зохион байгуулах улсыг нэрлэх учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж