
Мөн хойшлогдсон Бээжингийн нислэгийг өнөөдөр 22.00 цагт хөөргөхөөр болсон байна. Энэ нислэг Бээжин хотод 00.10 цагт бууж, Бээжингээс 01.10 цагт хөөрч, Улаанбаатарт 03.35 цагт буухаар боллоо. Харин өнөөдөр өглөө 06.20 цагт нисэх байсан ОМ223/224 нислэгийг орой 22.30 цагт нисгэхээр болгож хойшлуулжээ. Энэ нислэг Бээжинд 00.40 цагт бууж, Бээжингээс 01.40 цөгт хөөрч, Улаанбаатарт 04.05 цагт буух аж.
Өнөөдрийн байдлаар МИАТ ХК-ийн Сөүлийн чиглэлийн хоёр, Бээжингийн чиглэлийн хоёр нийт дөрвөн нислэг саатаж, 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж, урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Х.Хангал