МИАТ-ийнхан 384.8 сая төгрөгийн хохирол хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

МИАТ-ийнхан 384.8 сая төгрөгийн хохирол хүлээлээ

МИАТ компанид үүссэн нөхцөл байдлаас үүдэн өчигдөр нисэх ёстой байсан олон улсын хоёр ч нислэг саатсан юм. Ингээд Сөүлийн чиглэлийн нислэгийг БНСУ-ын “Кореан Эйр” компаниас 296 суудалтай А330-300 онгоц захиалж үйлдэхээр болжээ. Энэ онгоц өнөөдөр  18.35 цагт Сөүлээс Улаанбаатарт ирж, Улаанбаатараас орон нутгийн цагаар 22.30 цагт хөөрч, Сөүлд шөнийн 02.30 цагт буух юм байна.
Мөн хойшлогдсон Бээжингийн нислэгийг өнөөдөр 22.00 цагт хөөргөхөөр болсон байна. Энэ нислэг Бээжин хотод 00.10 цагт бууж, Бээжингээс 01.10 цагт хөөрч, Улаанбаатарт 03.35 цагт буухаар боллоо. Харин өнөөдөр өглөө 06.20 цагт нисэх байсан ОМ223/224 нислэгийг орой 22.30 цагт нисгэхээр болгож  хойшлуулжээ. Энэ нислэг Бээжинд 00.40  цагт бууж, Бээжингээс 01.40 цөгт хөөрч, Улаанбаатарт 04.05 цагт буух аж.
Өнөөдрийн  байдлаар МИАТ ХК-ийн  Сөүлийн чиглэлийн хоёр, Бээжингийн чиглэлийн хоёр нийт дөрвөн  нислэг саатаж, 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж, урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж