Амьд хөгжмийн “A Sound” хамтлагийнхан удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийг баярт зориулан энэ сарын 8-нд 18.00 цагт “Thai restaurant”-д “Woman`s day” тоглолтоо хийх гэж байна. Амьд хөгжим сонирхогчдын шунан дурладаг тус хамтлагийн тоглолтын тасалбар 50 мянган төгрөг бөгөөд 100 хүнд зориулан тоглох юм байна. Тэд “анплаггед” тоглолтынхоо тайз, хөгжмийн дуугаралтыг төгс байлгахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Мөн “Woman`s day” тоглолтын дундуур тэд фенүүдтэйгээ хамт гэрэл зургаа татуулан уран бүтээлийнхээ талаар чөлөөтэй ярилцан нэгэн үдшийг халуун дотно уур амьсгал дор өнгөрүүлэх нь ээ.
Г.ДАША