А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлэн орж, захирал н.Туяагаас мөнгө нэхэх явцдаа түүний нөхрийг нь буудан хөнөөсөн юм.
А.Бат-Ялалт гэрийнхэндээ Ганц худагаас бичсэн захидалдаа “Би энэ хэргийг зориудаар хийгээгүй. Намайг ямар нэгэн зүйл хорлочихлоо. Би үнэхээр хүн буудъя гэж бодоогүй. Банкинд их хүнтэй байсан болохоор захирлаар нь мөнгө бэлтгүүлж авах гэж байсан юм. Гэтэл нөхөр нь хаалга эвдээд ороод ирэх үед сум алдсан. Надад лав нэг хорлол хийсэн байх” гэж бичсэн байдаг.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.