Банкууд ачаалал ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Оюутнуудад сар бүр олгодог 70200 төгрөгийн тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олголгүй хурааж, хуримтлуулан мөнгө хүүлсэн хэрэг зарим их дээд сургуульд илэрсэн. Тиймээс энэ сараас эхлэн оюутнууд тэтгэмжээ өөрсдөө авах болсон. Арилжааны банкаар дамжуулан оюутны тэтгэмж олгох ажил өнөөдрөөс эхэлж байна. Тиймээс өнөөдөр Хаан, Хадгаламж банкны салбарууд оюутны хөлд дарагджээ. Ялангуяа их дээд сургуулийн ойролцоох салбаруудад ачаалал тун их байна. Үүнийг хэрхэн зохицуулах талаар банкны ажилтнуудаас тодруулахад “Оюутны тэтгэмжийг өнөөдрөөс эхэлж байгаа болохоор хөл ихтэй байна. Дараа сараас виза картаар авах болохоор ийн хөлд дарагдахгүй” гэсэн тайлбар өглөө.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж