Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 4/ 4,418 тоот арилжаагаар 18 компанийн нийт 23,604,330 төгрөгийн 15,265 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17241.60 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 37.51 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 41 хэлцэл хийжээ. Өнөөдрийн арилжаанаас “Бишрэлт индастриал” ХК 12,330,525.00 төгрөгийн 7,149 ширхэг хувьцаа, “Хай Би Ойл” ХК 272,975.00 төгрөгийн 1,525 ширхэг хувьцаа худалдсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР