“Малчин далайчин ихэр юм” гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

“Малчин далайчин ихэр юм” гэв

Монголын эдийн засаг мал аж ахуйд
тулгуурлан хөгжиж ирсний дээр хойшид ч манай улс мал аж ахжйн орон
гэдгээрээ “брэнд” орон болох боломжтой хэмээн тодорхойлсон хүн бол Эдийн
засгийн сайд Н.Батбаяр. Дэлхийн 200 гаруй улс орноос манай улс нэг хүнд
ногдох газар нутгийн хэмжээ болон малын тоогоороо тэргүүлдэг. Үүндээ
тулгуурлан хөгжих боломж бий гэдгийг онцоллоо. Тиймээс ч уламжлалт мал
аж ахуйг тэртээгээс өнөөг хүртэл түүчээлэн авчирсан малч түмний гавьяаг
далайчны эр зоригтой жишин зүйрлэв. Тэрбээр гадаадын улс орнуудад ч ийн
тайлбарлаж явдаг гэнэ. “Байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр ажиллаж
амьдардаг монгол малчны хөдөлмөр хөлгүй далайн ааш аягийг аргадахдаа
аргадаж, сөрөхдөө сөрдөг далайчны хөдөлмөртэй ихэр юм. Тиймээс Монголын
мянга мянган малчиддаа баярлаж явдгаа хэлье” хэмээн Монголын эдийн
засгийн форумын индрээс мэдэгдлээ. Дашрамд сонирхуулахад Монголын
хамгийн олон малтай малчин бол Дорнод аймгийн Баяндун сумын малчин
н.Батболд ажээ. Тэрбээр 2012 оны эцсийн мал тооллогоор 5725 мал
тоолуулжээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж