Энэтхэгт автобус осолдож, 12 хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Энэтхэгт автобус осолдож, 12 хүүхэд нас баржээ

Энэтхэгийн Панжаб мужийн Жаландхард өнөөдөр өглөө сургуулийн автобус ачааны машинтай мөргөлдсөний улмаас автобусанд зорчиж явсан 12 хүүхэд, автобусны жолоочийн хамт газар дээрээ нас барж, өөр 10 хүүхэд гэмтэж бэртжээ. Панжаб мужийн албаныхны зүгээс гэмтэж бэртсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Одоогоор Энэтхэгийн цагдаа нар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Энэтхэг улс автын ослоор амь үрэгдэгсдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог бөгөөд өнгөрсөн 2011 онд л гэхэд 490 мянга орчим зам тээврийн осол, аваар гарсны улмаас 142 мянга гаруй хүн амь үрэгджээ. “CNN”-ийн мэдээлснээр энэ нь Энэтхэгт нэг минут тутамд нэг осол гардаг гэсэн үг бөгөөд ХДХВ/ДОХ зэрэг аймшигт өвчний нас баралтаас өндөр үзүүлэлт аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж