Б.Жаргалсайхан таван сая төгрөгөө буцааж авна гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан таван сая төгрөгөө буцааж авна гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган 2013” олон улсын чуулганд оролцсон “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан тус чуулганы үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь” салбар хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдлээ. Салбар хуралдаанд оролцсон түүний хувьд 3 минутад багтаан саналаа хэлэх ёстой байсан юм. Гэвч ноолуурын салбарт олон жил ажилласан түүний хувьд ярих зүйл их байсны зэрэгцээ төр засгийн удирдлагуудад хандан хэлэх үг цээжинд нь багтаж ядан байсан үед гурван минут чамлалттай санагдсан бололтой, чуулганд хандив болгон өргөсөн таван сая төгрөгөө буцаан авна гэж хөтлөгч рүү хүртэл зандарч үзэв. Түүгээр ч зогссонгүй “Би улс орны хөгжилтэй холбогдох асуудал ярьж байгаа учраас телевизийн шторкт орж байгаа биш гуравхан минутад багтаан үг хэлнэ гэж байхгүй. Хэлье гэснээ хэлж байж танхимаас гарна. Тэгээд ч би энэ чуулганд оролцохын тулд таван сая төгрөг төлсөн хүн шүү. Ийм мөнгө төлчихөөд гуравхан минутад яримааргүй байна. Сайд дарга нар болохоор орой бүр телевизээр ярьдаг хэр нь, миний хувьд яагаад нэг удаа өөрийнхөө хүссэнээр хэлэх үгээ олонд хүргэж болохгүй” гэж хэмээн “хуурай агсам” тавьсныхаа хүчинд бусдаас давуу эрх эдэлж, хамгийн олон минутад ярьсан оролцогч болов.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж