&#34Harlem Shake&#34-ээс болж ажилгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

&#34Harlem Shake&#34-ээс болж ажилгүй болжээ

Австралийн алтны уурхайн хэсэг ажилчид сүүлийн үед интернэтэд шуугиан тариад буй "Harlem Shake" бүжгээс болж ажлаасаа халагджээ. “Associated Press” агентлагийн мэдээслнээр Австралийн “Agnew” алтны уурхайн хэсэг ажилчид  "Harlem Shake" гэх этгээд сонин хөдөлгөөн бүхий бүжгийг бүжиж буй бичлэгийг өнгөрсөн долоо хоногт “YouTube” сайтад байрлуулсан байна. Гэвч уурхайн ажилчдын зугаацах гэсэн оролдлого нь тэднийг ажлаасаа халагдах шалтгаан болж, нийт 15 уурхайчин “гудамжинд лааз өшиглөх” болоод байгаа аж. Хэдийгээр интернэтэд байршуулсан уурхайн ажилчдын "Harlem Shake" бүжигт найман л хүн оролцсон байсан боловч уурхайн удирдлагын зүгээс тэдний үйлдлийг зүгээр хараад зогсч байсан хүмүүсийг хүртэл ажлаас нь халсан байна. Одоогоор этгээд бүжгээс болж ажилчдаа халаад буй “Agnew” алтны уурхайн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Өдгөө цахим ертөнцөд хит болж буй "Harlem Shake"-тэй холбоотой 4000 гаруй бичлэг ганцхан өдрийн доторт интернэтэд байрших болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж