“Factory Girl”, “Molly Spence” бүтээлүүдээрээ алдартай Америкийн жүжигчин, загвар зохион бүтээгч, ихэр эгч дүүсийн нэг Мэри-Кейт Олсен Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозигийн эцэг нэгтэй дүү Оливер Саркозитой хайр сэтгэлийн холбоотой болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Нэгэн хэсэг шар хэвлэлийнхний бай болсон хосууд саяхан сүй тавьсан гэнэ. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хамт амьдарч буй хосууд өчигдөр Нью-Йорк хотноо NBA-ын “Никс” багийн тоглолтыг үзжээ. Харин энэ үеэр хосууд гартаа сүйн бөгж зүүсэн байсан гэнэ.
Оливер Саркозигийн хувьд хоёр хүүхдийнх нь ээж, 13 жилийн турш хамтдаа амьдарсан экс эхнэр Шарлотте Бернардаас өнгөрөгч онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш Мэри-Кейттэй болзож эхэлсэн аж.
“Никс” өөрийнхөө талбайд “Майами Хит”-тэй хийсэн тоглолтыг үзэхээр Саркози, Олсен нараас гадна Америкийн инээдмийн жүжигчин Пол Рад хүүтэйгээ, жүжигчин Жейсон Судейкс, дуучин Филл Коллинс нарын алдартнууд хүрэлцэн ирсэн байжээ.
Э.АНХТУЯА