Эквадорт үерийн улмаас долоон хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Эквадорт үерийн улмаас долоон хүн амиа алджээ

Эквадорын нутгийн баруун хэсэгт орших далайн эргийн Гуаяс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, гамшгийн хэмжээнд хүрсний улмаас долоон хүн амиа алджээ. Мужийн захирагч Вивианна Вониллагийн мэдээлснээр амиа алдагсдын нэг нь усанд живж, зургаа нь цахилгаанд цохиулан амиа алдсанаас гадна нэг хүүхэд ор сураггүй алга болсон байна.

Гуяаст өнгөрөгч бямба гаригийн өглөөнөөс эхлэн ням гаригийн өглөө хүртэл  хүчтэй аадар бороо үргэлжлэн оржээ. Мужийн онцгой байдлын алба үерт өртсөн хохирогчдод тусламж хүргэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд Засгийн газраас хохирогчдыг түр хоргодох байраар хангасан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр амиа алдагсдын тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж