Creative advertisement буюу бүтээлч сурталчилгааг бүтээх нь

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Creative advertisement буюу бүтээлч сурталчилгааг бүтээх нь

Орчин үеийн маркетингийн чиг хандлага бол мэдээж хамгийн боломжит
сувгаар, зардалыг хэмнэж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ.
Энэ ч утгаараа харилцааг илүү чухалчилан үзэж байна. Харилцаа гэдэг бол
та болон таны бараа бүтээгдэхүүн хэрэглэгчтэй харилцаж тэдэнд зөв
ойлголтыг төрүүлэх замаар үнэнч хэрэглээг бий болгож байдаг зүйл билээ.
Таны бүтээгдэхүүн хичнээн алдартай, хичнээн сайн зах зээл дээр байршсан ч
бай харилцаа л байхгүй бол хоромхон зуурт л зах зээлээс арчигдах болно
гэдгийг хатуу санах хэрэгтэй. Хэрэглэгчтэй үүсгэх харилцааг маш олон
төрөл, арга замаар хийж болдог.

Өнөөдөр миний өгүүлэх гэж байгаа зүйл бол бүтээлч зар сурталчилгаагаар
дамжин хэрэглэгчтэй харилцааг үүсгэх явдал юм. Сайн, цагаа олсон зөв
бүтээлч сурталчилгаа нь зөвхөн хэрэглэгчтэй та болон таны бүтээгдэхүүн
харилцаа үүсгэх бус хэрэглэгч хэрэглэгчтэйгээ харилцаа үүсгэх явдал
байдаг билээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг өөрийг нь мэдээллийг тархаах
суваг болгон ашиглах нь зардалыг бууруулах хамгийн оновчтой арга юм.
Гэхдээ өвөрмөц сэтгэсэн зүйл болгон бүтээлч байна гэж та бүү
андуураарай. Хэрвээ та хэрэглэгчээсээ тэс ондоогоор, хэт өвөрмөц сэтгэх
эсвэл зөвхөн өөртөө таалагдах хэлбэрээр сэтгэх юм бол сүйрэлд ч хүргэж
болдог. Тиймээс хамгийн сайн бүтээлч байхын тулд хэрэглэгчээ сайтар
танин мэдэж тэдний онцлог шинж чанарт нь тулгуурлан бүтээлч
сурталчилгаагаа бий болгох хэрэгтэй.

Жишээ нь: Хэрвээ та даатгалын чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг
бол яагаад хэрэглэгчдийг аадар борооноос хамгаалах борооны хаалт,
халтиргаатай үед тэдэнд өвөрмөцөөр анхааруулга өгөх зүйл хийж болохгүй
гэж. Энэ бол зөвхөн санаа бөгөөд та үүнээс ч илүү бүтээлч байх бүрэн
боломжтой билээ.

Бүтээлч байхад ямар нэгэн нэмэлт зүйл хэрэггүй бөгөөд зөвхөн та өөрийн
хэрэглэгч, бүтээгдэхүүнээ л сайтар мэдэж байх хэрэгтэй юм.

Ингээд таньд санаа өгөх шилдэг бүтээлч сурталчилгаануудыг хүргэе. Та
эдгээрийг гоё сэтгэсэн гэх талаас нь бус хэрхэн мессежийг оновчтой өгч
байгаа талаас нь нэг хараад үзээрэй.




http://www.mongolmarketer.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж