Аав ээж болоход бэлэн үү ?

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Аав ээж болоход бэлэн үү ?

Нойргүй шөнүүд, бохир живх солих бол энүүхэнд.  Бид  аав ээж болох гэж  хүмүүст зориулж  зайлшгүй мэдвэл зохих зүйлсийн талаар өгүүлэх гэж байна. Аав ээж болохын хэцүүг хүн болгон сонссон л байж таараа. Гэвч та бүгдийг нь сонсож амжаагүй байж таараа. Хүүхэд төрүүлж өсгөх нь таны урьд өмнө амьдралдаа хийж байгаагүй буянтай үйлс. Хүн хүүхэдтэй болсон хойноо л урьд нь хэнийг ч хайрлаж байгаагүй  их хайрыг мэдэрдэг.

1) Та ертөнцийг өөр нүдээр хардаг болно.
Танай гэрт шинэ хүн мэндлэхэд дэлхийн дулаарал шиг л таны амьдралийн хэв маяг өөрчлөгдөж  эхэлнэ. Үр хүүхэд,  ач зээ нарынхаа  төлөө ч одоо байгаа зүйлсийн  ирээдүйн  үр нөлөөг хардаг болно. Мөн ярьж байгаагаасаа илүү ихийг тэдэнд үлдээхийг хүснэ.

2)  Бүх зүйл толгой дээр чинь бууна.
Үр хүүхдийнхээ төлөө ядрахыг мэдэхгүй ажиллана. Гэвч энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй.  Хүүхэддээ “үгүй” гэж хэлэх үе олон гарна. Түүнд юу хэрэгтэй, хэрэггүйг мэдэх хүний хувьд  хүссэн болгоныг нь авч өгөх  хэцүү гэдгийг ойлгож эхэлнэ. 

3) Цаг зав  гэж үгүй болно.
Мэдээжийн юм шиг санагдаж болох ч танд өөртөө зориулах цаг үнэхээр бага гарна. Та цагийг минут, хоромоор хэмждэг болно. Түүнийг  10 минут унтах үеэр та усанд орж, 20 секунд ямар нэг зүйлд сатаарах хооронд угаалгын өрөөнд ороод ирж амжина гэж та төлөвлөдөг болно доо.

4) Угаалгын өрөөнд ганцаараа ордоггүй болно.
Хүүхэд нялх үед угаалгыг өрөө хүүхэдтэйгээ хамт байж  ном унших газар болно. Би хамгийн бага хүүгээ төрсний дараа бүхэл бүтэн ном уншиж амжсан юм шүү. Харин хөлд орох үед нь угаалгын өрөөнөөс хол байлгах хэрэгтэй.

5) Хүүхэдтэй болсны дараа хүн илүү уян зөөлөн болдог.
Ялангуяа эрчүүд маш уярамтгай болдог.  Тэд ямар нэгэн утгагүй кино үзээд уйлж ч мэднэ. Хэрэв бяцхан охинтой болсон бол ажилдаа явахаасаа өмнө “ Миний жижигхэн пони морь” дууг аялдаг болно.

6) Тэд таныг ичээнэ.
Бяцхан үр чинь таныг санамсаргүй эвгүй байдалд оруулах нь энүүхэнд. Түүнээс юу гарч ирэхийг та хэзээ ч төсөөлөхгүй. Хүүхэд санаанд орсон  зүйлээ л ярьдаг. Тэр цэцэрлэгийн ангийнхандаа гэр бүлийн нууцаас дэлгэж, дэлгүүрт явахдаа таны бусдад сонсгохыг хүсдэггүй зүйлийн чинь талаар ам алдаж ч мэднэ. Та түүнийг ухаан орсон үед нь  хариугаа  авч болох ч танд гэж хэлэхэд эвгүй байдалд орохоос урьдчилан сэргийлэх аргагүй.  

7) Санаа зовох
Үхтэл үр харам гэдэг. Та үр хүүхэдтэй болсон цагаасаа үхэн үхтэлээ л түүний төлөө санаа зовохоо болихгүй. Эхлээд түүнийг ханиад хүрэхэд дараа нь  том болох тусам нь шатнаас уначихвий, гар хуруугаа түлчих вий гэж санаа зовно. Түүний төлөө бүгдийг хийхдээ та өөрийгөө ч мартаж,  том болсон хойно нь ч нялх хэвээрээ мэт санах болно. Үрийнхээ төлөө санаа зовох хэзээ ч дуусахгүй. Түүнийг  хайраар дутаахгүйн тулд чадах бүхнээ л хийх болно.

8) Та бодож байсан шигээ аав ээж болж чадахгүй.
Бид бусад аав ээжүүдээс байнга жишээ авдаг болохоор хэрэв аав ээж болвол хүүхэддээ яаж хандах тухай өөр өөрийн төсөөлөлтэй явдаг. Гэвч ихэнх тохиолдолд  үүрийн 3 цагт босох, хүүхдийн овоолгоостой даавуу угаах болохоор тэдний сайн аав ээж болох төсөөлөл алга болдог. Нэг гартаа хүүхдээ тэвэрсэн хэвээр түүнд бантан бэлтгэж байхад утас дуугарах нь ямар ч тэвчээртэй хүний тэвчээрийг барна.  “ Би хүүхдээ 3 хүрэхээс нь өмнө зурагт үзүүлдэггүй байсан”, “ Би хүүхэд рүүгээ  хэзээ ч дуугаа өндөрсгөдөггүй” , “ Би хүүхэддээ огт чихэр идүүлдэггүй”  гэсэн яриаг та сонсч байсан байх. Та тэдэн шиг болохыг хүсч байгаа ч тэр бүр хүслээр болох нь ховор. Сайн аав ээж болохыг хүсэхээс гадна чармайлт хэрэгтэй.

9) Өвчин тусах
Туузан хорхойг л аваад үзье.  Энэ бол хүний нарийн гэдэсний төгсгөлд оршдог шимэгч хорхой.  Ийм хорхойнууд шөнө хүүхдийн биеээс гадагшилж, живх болон унтлагын хувцас, орны даавуун дээр нь өндгөө үлдээгдэг. Ийм замаар өндөг  дамждаг. Хүүхдээ унтаж байх үеэр үүнийг цэвэрлэх нь зүйтэй. Хамгийн муу нь хүүхдээ өвдөх үед та юу хийхээ ч мэдэхгүй.  Ханиад хүрэх нь ч хүнд тусах болно. Энэ үед та эдгэртэл нь хажууд нь нойроо хагаслан сууж, ажлаа түр орхихоос ч  аргагүй болно.

10)  Хариу нэхэхгүй хайр
Та урьд өмнө хэнийг ч хайрлаж байгаагүй хайраар үр хүүхдээ хайрлана. Энэ бол хүмүүс ядарсан ч  нялх үрээ хараад баярлаж, өвөр дээр нь гарахад дургүйцдэггүйн шалтгаан.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж