Зохиолч, яруу найрагч эрчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Төгөлдөр гоо” нэртэй яруу эгшгийн цэнгүүн хийхээр болжээ. Тус цэнгүүнийг Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, Т.Зөнбилэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар хамтран хийнэ. Яруу найрагчид маань энэхүү цэнгүүнээрээ эмэгтэйчүүддээ баярын бэлэг барьж байгаагаас гадна өнөөгийн залууст эх оронч сэтгэлийг суулгах, утга зохиолын сайхныг мэдрүүлэхийг зорьсон гэнэ. “Төгөлдөр гоо” цэнгүүн энэ сарын 9-нд Тусгаар тогтнолын ордонд 16.00 цагаас болох бөгөөд Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ж.Алтанцэцэг, Г.Ариунбаатар нар урилгаар оролцож, ая дуугаа өргөн барих аж.
Трейлэрийг ЭНД дарж үзнэ үү
Т.ДАРХАН