Ламборгини Вененог худалджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Ламборгини Вененог худалджээ

Тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэдгээрээ зартай Ламборгини компани дараагийн загвараа танилцууллаа. Уг загварыг Ламборгини Венено гэдэг бөгөөд дөрвөн сая ам.доллараар худалдаанд гарах аж. Энэ жил тус компанийн 50 жилийн ой тохиож байгаа юм. Мөн сүүлийн загвараа энэхүү ойд зориулан хийжээ. Уг загвар нь 6,5 литрийн багтаамжтай, V-12 хөдөлгүүртэй, цагт 220 милл хурдлах чадвартай юм байна. Компанийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар улаан, цагаан, ногоон өнгө бүхий гурван өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж байгаа ажээ. Эхний ээлжинд гурван хэрэглэгч тус бүр нь дөрвөн сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж