ХДХВ-ын халдвар авсан хоёр настай охиныг эмчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

ХДХВ-ын халдвар авсан хоёр настай охиныг эмчилжээ

АНУ-ын Миссиссиппи мужид амьдардаг, ХДХВ-ын халдвар авсан хоёр настай охиныг эмчилжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар охиныг төрсний дараа 30 цагийн дотор вирусын эсрэг гурван төрлийн эм хэрэглэсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, охин эдгэрсэн гэнэ. Массачусеттс мужийн их сургуулийн дархлал судлалын мэргэжилтэн Катерине Лузурайгагийн мэдээлснээр хоёр настай охиныг төрөх хүртэл ДОХ/ХДХВ-ын эсрэг эмчилгээ огт хийгээгүй бөгөөд төрсний дараа түүний цуснаас өвчний вирус илэрсэн байна. Ингээд эмч нар нэн даруй нярай охинд ХДХВ-ын эсрэг эмчилгээг эхлүүлж, ойролцоогоор 15 сарын турш вирусын эсрэг үйлчлэлтэй гурван төрлийн эм өгсөн байна. Гэвч 15 орчим сарын дараа охины ээж зарим нэг шалтгаанаар тухайн эмүүдийг охиндоо өгөхөө больжээ. Харин саяхан охины цусанд шинжилгээ хийхэд ХДХВ-ын хэмжээ буурсан байсан аж. Ямартай ч охины цусан дахь халдварт вирусын хэмжээ буурсан, энгийн шинжилгээгээр түүний цуснаас вирус илрээгүй тухай мэдээлэл өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Эрдэмтдийн судалгаагаар ХДХВ-ын халдвартай эхэд вирусын эсрэг эмчилгээ хийсний үр дүнд  70 хувь нь эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой байдаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж