Ц.Дэмбэрэл:Өргөн цариг илүү найдвартай

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Ц.Дэмбэрэл:Өргөн цариг илүү найдвартай

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, эдийн засагчид төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгч байна.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

“Хан-Уул” дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл:

-Өргөн царигийн төмөр зам
бол манай улсын хувьд үндэсний зам гэж хэлж болно. Олон улсын
шаардлага, геополитик ч тийм байна. Тиймээ, Засгийн газрын баримталж буй
байр суурь, боловсруулсан хувилбар нь зөв гэж би хувьдаа боддог юм. Ер
нь бол манай улс зөвхөн хойд, урд хөрш гэлтгүй Баруун Европ, Солонгос,
Японд хүрэх гарцыг давхар хайх, дэлхйин зах зээл дээрх эрх ашгийг хамтад
нь бодолцох л учиртай. Өргөн царигийг үеэ өнгөрөөсөн гэж адлах хүмүүс
мэр сэр байдаг. Өнөөдөр манай олон салбарт урд хөрш маань монополь
байдалтай байгаа. Төмөр зам бол олон улсын стратегийн ач холбогдолтой
салбар. Тиймээс сайн бодож, болгоож шийдэх ёстой. Өргөн царигийн төмөр
замыг сонгох нь дотооддоо зардал багатайн дээр илүү найдвартай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж