Д.Батжаргал: Хойд Солонгос хүрэх маршрут оновчтой

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Д.Батжаргал: Хойд Солонгос хүрэх маршрут оновчтой

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, эдийн засагчид төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгч байна.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал:

-Монгол
Улс уул уурхай, ашигт малтмалын ордоо эргэлтэд оруулснаар асар их
хэмжээний ашиг олох боломж бүрдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг
төмөр замаар л тээвэрлэнэ. Тийм болохоор төмөр замын асуудлаар
стратегийн шийдвэр гарах учиртай. Өөрөөр хэлбэл, өнөө маргаашийн ашиг
харсан шийдвэр байх ёсгүй. Хамгийн ойр дөт зах зээл гэдгээр нь сонголт
хийвэл буруу. Ашигт малтмалын салбар бол нэг хоёр жилийн асуудал биш
доор хаяж хагас зууны дараахийг харах ёстой. Аль нэг орны хараат байхаар
бус олон зах зээл, олон эрх ашгийн уулзвар байхаар тооцоосой.
Оюутолгой, Тавантолгой, Сайншанд, Дорнод гээд олон хувилбар яригдаж
байгаа ч Хятад, Оросоор дамжаад Хойд Солонгост хүрэх маршрут хамгийн
оновчтой нь санагддаг. Хойд Солонгосоор дамжин олон улсын зах зээлд хүрч
чадвал манай улсын нэр хүндэд ч эерэгээр нөлөлөх болно.
Өргөн
царигийг сонгох нь зардал бага, илүү найдвартай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж