Д.Бямбасүрэн: Нийгмийн үр дагаврыг нь тооцоосой

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: Нийгмийн үр дагаврыг нь тооцоосой

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, эдийн засагчид төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

-Төмөр замын тухайд өргөн царигийнхыг сонгох нь
дээр дээ. Нарийн царигийн төмөр зам тавих нь эдийн засгийн хувьд
ашигтай гээд байгаа ч ашгаасаа илүү нийгмийн үр дагаврыг нь харах
хэрэгтэй. Бизнесийн ашгаас улс орныхоо эрх ашгийг илүүд үзэх цаг ирээд
байна шүү дээ. Нэг улсын хэмжээнд нэг цариг тавьснаар алдах нь юу л бол.
Харин нарийн царигийг дагаж, гадны мэргэжилтнүүд орж ирэхээс эхлээд
нийгмийн салбарт нар тусахаасаа илүү сүүдэр дагах магадлал байгааг
мартаж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж