Талх Чихэр ХК &#34Та Чи&#34 сургалт явууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Талх Чихэр ХК &#34Та Чи&#34 сургалт явууллаа

Архи, тамхины эсрэг сургалт

Талх Чихэр ХК Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Тамхины эсрэг хууль” болон “Архи, тамхинаас татгалзаж, зөв хооллолтыг дэмжин, хөдөлгөөнөөр эрүүлжицгээе” уриатай “Талх Чихэр компанийн ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн   хүрээнд “Архи, тамхины эсрэг ТаЧи сургалт”-ыг ажилтан, ажиллагсаддаа зориулан тус хууль хэрэгжиж эхлэх өдөр буюу 2013.03.01-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Монголын мянганы сорилтын сангийн мэргэжилтэн С.Цэцэгээ, “Архигүй Монгол сүлжээ”-ний соён гэгээрүүлэх ажлын хэсгийн удирдагч лектор Ж.Цогтсугар нар оролцож, тамхины хор хөнөөл болон түүний сөрөг талыг ухуулсан сургалт хийж мөн Талх Чихэр компанийн хуулийн зөвлөх “Тамхины эсрэг хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулж, сурталчилсан юм.

 Талх Чихэр компани “Үйлдвэр архи, тамхигүй эрүүл орчин” сэдэвт архи, тамхи хэрэглэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ болон эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжсэн зурагт хуудсуудыг үйлдвэрийн бүх хэсэгт наасан байлаа.

Дашрамд дурьдахад2013.03.09-нд “Архи, тамхинаас татгалзаж, зөв хооллолтыг дэмжин, хөдөлгөөнөөр эрүүлжицгээе” уриатай “Талх Чихэр компанийн ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээн дэх “Эрүүл хүнс, идэвхтэй хөдөлгөөн-Та Чи аялал”-ыг  мөн зохион байгуулах юм. Энэхүү аялал цаашдаа сар бүр уламжлал болон явагдах ба Талх Чихэр компанийн ажилтан, ажиллагсад төдийгүй  өөрийн хүсэлтээрээ СХД -ийн иргэд ч оролцох боломжтой юм байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж