Налайхын Энхсайханы хээр соёолон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.03-нд нийтлэгдсэн

Налайхын Энхсайханы хээр соёолон түрүүллээ

Билгийн улирлын тийн ялгуусан хэмээгч Усан могой жилийн анхны бүсийн уралдаан, засгийн газрын шийдвэрээр зохиогдож буй  "Дүнжингарав 2013" уралдааны хурдан соёолон хэдхэн хоромын өмнө барианд орлоо. 239 хурдан соёолон уралдаж

1. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Энхсайханы хээр. АА уяач С.Лувсанбалдан уясан.

2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат МУАУ Гордоогийн Доржпүрэвийн зээрд. Өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай Констракшн" Хадбаасангийн Бат-Эрдэнийн зээрд. Өнгөрсөн жилийн төрийн наадамд 13-т давхисан энэ үрээг манлай уяач Б.Бат-Өлзий уясан.

4. Завхан аймгийн харьяат Санжаадоржийн зээрд. МУМУяач С.Төмөр-Очирын хүү Галбадрах уясан.

5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Цэдэвдоржийн Энхбатын цавьдар. Тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хөх цавьдар азарганы төл. Шүдлэндээ Төв аймагт түрүүлж, Говь шанхын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.

6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат "Хөвсгөлийн зам" компаний АА уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун. 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд тавласан. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд гуравт давхисан.  Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат АА уяач Буйр гуайн унаган адуу.

7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн халиун алаг. АА уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан.

8. хүүхэдгүй үрээ

9. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Багаабазарын Нохойцагааны цавьдар. Дундговийн төвийн бүсийн даншигт аман хүзүүдсэн.

10. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат АА уяач Банзрагчийн Отгонбаатарын янзган цавьдар. Даагандаа Хотгойдын хурдад айрагдсан.

http://tod.hiimori.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж