Олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.03-нд нийтлэгдсэн

Олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэллээ

ОХУ-ын Буриад Улсад болсон “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд дуучин Т.Амина амжилттай оролцож тэргүүн байрт шалгарлаа. Олон улсын уралдаанд 32 орны дуучин оролцжээ. Тус тэмцээнд ихэвчлэн Евро Азийн дуучид оролцдог байна. Тэмцээнд 18-35 насны дуучид оролцох эрхтэй байдаг бөгөөд түүнтэй хамт Буриадын Б.Мария мөн тодорсон байна. Харин тэмцээний Гран-приг Солонгосын дуучин хүртжээ. Уралдааны сүүлийн шалгаруулалт Буриадын театрт болжээ.

Эх сурвалж: www.GRANDNEWS.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж