Поп дива гэгддэг гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг энэ сарын 22-23-нд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Түүний тоглолтын ерөнхий найруулгачаар Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллах бөгөөд тоглолтынх нь нэр хараахан тодроогүй гэнэ.
Ж.Алтанцэцэг 2007 онд “Нисч ирсэн дурлал” нэртэй тоглолтоо хийсэн. Сонсогч фэнүүдээ удаан хүлээлгэсний эцэст бие даасан тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм.
Тоглолтод урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим, яруу найрагч С.Мөнхбатын шүлэг “Бөртэ хатны дуу”, гитарчин Өөжгийгийн “Чамайгаа үнсье” хэмээх шинэ уран бүтээл анх удаа эгшиглэх гэнэ. Тоглолтын онцлог нь 3D тайз, мөн гэрэл чимэглэлийг өвөрмөцөөр хийхээр төлөвлөжээ.
С.СҮНДЭР