Дэлгэцэн доторхоо гараараа барьж удирдана

Хуучирсан мэдээ: 2013.03.03-нд нийтлэгдсэн

Дэлгэцэн доторхоо гараараа барьж удирдана

Дэлгэцэн дээрх элементүүдийг хэрэглэгч гараараа шууд удирдах боломжтой тунгалаг дэлгэцний системийг Jinha Lee гэгч оюутан улам боловсронгуй болгожээ.Дижитал мэдээлэлтэй шууд харьцах боломжтой болгосон Space Top 3D технологийг Калифорнид ёслол төгөлдөр нээлээ.

BBC-д өгсөн ярилцлагадаа Lee “Зохион бүтээгчийн бодсон хийгээд компьютерийн хийж чадаж байгаа үйлдлийн хооронд асар их зай бий” хэмээжээ.

Хэрвээ та комьютер дотор гараа оруулж дижитал мэдээлэлтэй харьцаж чаддагсан бол санаа оноогоо бүрэн дүүрэн илэрхийлэх боломжтой болох юм.

Энэхүү систем тунгалаг LCD болон OLED  дэлгэцийн хойно урд тал  руу чиглэсэн Microsoft`s Kinect –ийн  өндөр нягтралтай  хөдөлгөөн мэдэрдэг 2 камерийг ашигладаг гэнэ.

Дэлгэцний ар талд нь байрласан камер нь маш нарийн хөдөлгөөнийг таних, долоовор хурууны 3D байрлалын хөдөлгөөнийг ажиглах зэрэгт хэрэглэгдэнэ.

Урд талын камер нь хэрэглэгчийн толгойн байрлал 3D дэлгэцэнд зөв харагдахуйц алслалттай байлгах нөхцөлийг хангах зорилготой юм.

Энэ төсөл нь одоогоор боловсронгуй болгох шатандаа явж байгаа юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж