Түүнчлэн хоёр тал 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан батлаад байна. Уг төлөвлөгөөнд "Их, дээд сургууль, коллежийн оюутны сургалтын үйл ажиллагааны идэвх оролцоог нэмэгдүүлэх, сургууль бүрийн оюутны байгууллагын зүгээс хяналт тавьж, хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлж ажиллах гэнэ. Оюутнуудыг нийслэлийн болон улс орны өмнө тулгамдсан асуудалд өргөнөөр уриалан оролцуулж, нийслэлийн, оюутны хотхоны тохижилт, байгаль орчныг хамгаалах ажилд идэвхтэй хамруулах аж. Мөн "Номтой нөхөрлөгч" шилдэг оюутныг шалгаруулж, урамшуулах юм байна.
Архи, тамхи, гэмт хэргийн зөрчилгүй орчин бүрдүүлэх талаар сургуулиудын оюутны холбоо, зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гаргаж, зөрчилгүй, тэргүүний оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулж урамшуулна. "Монголын оюутны урлагийн их наадам" улсын уралдааныг үе шаттай зохион байгуулж их, дээд сургууль, коллеж бүрт оюутны спортын клубүүдийг байгуулж, нэгдсэн нэр, брэндтэй болгох гэнэ. Түүнчлэн их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байрны утасгүй интернет холболтыг сайжруулж, гэр бүлтэй оюутнуудын амьдрах нөхцөлийг сайжруулах талаар анхаарч ажиллахаар болоод байна.
Их, дээд сургууль, коллеж дээр Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуу-лах, бизнес инкубатор байгуулахыг дэмжих нь талуудын хамтран ажиллах ажлуудын нэг хэсэг нь. Үүний хүрээнд их сургуулиудын үйлчилгээг оюутнуудаар үнэлүүлэх нь "Check my university" хөтөлбөрийг Ардчиллын боловсролын төв, БШУЯ-тай хамтран хэрэгжүүлнэ гэх мэтчилэн олон зүйлийг энэ хичээлийн жилд хийхээр тусгажээ.