Төрийн тусгай хамгаалалтынхантай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Төрийн тусгай хамгаалалтынхантай уулзана

Маргааш Төрийн ордны Е танхимд 11 цагаас Төрийн тусгай хамгаалалтын албаны удирдлага  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилдаг төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын  сэтгүүлчид, зураглаач, гэрэл зургийн сурвалжлагчтай зөвлөлдөх уулзалт хийхээр болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд   Хустай нуруунд сэтгүүлчдийн эко аялал зохион байгуулах  үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод хандан  парламентын сэтгүүлчид Төрийн ордонд  сурвалжлага хийх явцад тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлуудаа дэлгэн ярьсан бөгөөд энэ талаар холбогдох албаны хүмүүстэй уулзуулж  өгөхийг хүссэний дагуу энэхүү уулзалтыг шуурхай зохион байгуулахаар төлөвлөжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж