Тус тоглолтод оролцохын өмнө манай шигшээ баг эзэн орны лигийн хоёр багтай нөхөрсөг тоглолт хийж 0:1, 2:3-ийн харьцаагаар ялагджээ.
Манай хөлбөмбөгийн шигшээ гуравдугаар сарын 4-нд Афганистан, гуравдугаар сарын 6-нд Шри Ланк улсын багуудтай өрсөлдөх юм. Афганистаны баг эхний хожлоо авснаар хэсгээ тэргүүлж байгаа аж.
Хэсгээ тэргүүлсэн баг болон хэсгийн хоёрдугаар байраар хамгийн өндөр үзүүлэлттэй шалгарсан хоёр баг дараагийн шатанд шалгарч, улмаар шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно.
“AFC Challenge Cup 2014” тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Ю.Сайнхүү /Сэлэнгэ Пресс/, Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /МУБИС/
Хамгаалагч: Д.Лүмбэнгарав /УБИС/, Ц.Энхжаргал /Эрчим/, Г.Билгүүн /Эрчим/, Э.Мөнх-Эрдэнэ /ФС Улаанбаатар/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Ц.Дарамбаяр /Хоромхон/, Б.Гарьдмагнай /Эрчим/
Хагас хамгаалагч: Н.Цэдэнбал /УБИС/, П.Алтантулга /УБИС/, О.Баяржаргал /ФС Улаанбаатар/, А.Чинзориг /ФС Улаанбаатар/, Х.Цэнд-Аюуш /Хоромхон/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хүлгүүд/, М.Төгөлдөр /Эрчим/
Довтлогч: Ц.Түмэнжаргал /УБИС/, Г.Төгсбаяр /Сэлэнгэ Пресс/, Б.Төгсбилэг /Хаан Хүнс Титэм/
Багийн ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэбат, Шигшээ багийн менежер М.Амарбаясгалан, хаалгачийн дасгалжуулагч Ш.Баянжаргал
"Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгүүдийг толилуулбал.
А хэсэг: Мьянмар, Энэтхэг, Тайвань, Гуам
В хэсэг: Киргизстан, Тажикстан, Пакистан, Макао
С хэсэг: Лаос, Афганистан, Шри-Ланка, Монгол
D хэсэг: Непал, Палестин, Бангладеш, Хойд Мариани
E хэсэг: Филиппин, Туркменистан, Камбож, Бруней