Эмма Уотсон Үнсгэлжингийн дүрд

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Эмма Уотсон Үнсгэлжингийн дүрд

“Harry Potter” киноны од Эмма Уотсон Үнсгэлжингийн бас нэгэн шинэ дүрийг кино дэлгэцнээ амилуулах гэж байгаа гэнэ. “Дисней”-гээс бүтээж буй Үнсгэлжингийн тухай шинэ киноны найруулагчаар Хойд Ирландын найруулагч Кеннет Брана ажиллаж байгаа юм байна. Харин Үнсгэлжингийн хойд эхийн дүрийг Австралийн нэрт жүжигчин Кейт Бланшетт бүтээх гэнэ. Одоогоор Диснейн зүгээс “Үнсгэлжин” /Cinderella/ хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн шинэ  киноныхоо талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа аж.

Сүүлийн үед үлгэрийн гүнж нараас сэдэвлэсэн уран сайхны кино ихээр хийгдэх болсон бөгөөд өнгөрсөн онд “Цасангоо ба долоон одой” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн “Snow White and the Huntsman” кино  нээлтээ хийж, 396 сая ам.долларын ашиг цуглуулсан билээ. Үүний зэрэгцээ “Нойрсож буй гоо үзэсгэлэн” киноноос сэдэвлэсэн “Maleficent” кино энэ онд нээлтээ хийхээр зураг авалтын ажилдаа ороод буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж