Жастины муухай төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Жастины муухай төрсөн өдөр

Канадын залуу од Жастин Бибер өчигдөр буюу гуравдугаар сарын нэгэнд 19 нас хүрчээ. Харин өнөөдөр Жастин Бибер “Twitter” хуудсаараа дамжуулан 35.2 сая дагалдагчдаа төрсөн өдрөө үнэхээр муухай өнгөрүүлснээ дуулгасан байна. Учир нь Жастин Бибер удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Селена Гомесоос салаад удаагүй байгаагийн дээр түүний найз Lil Twist 100 мянган ам.долларын үнэтэй “Fisker Karma”-г унаж яваад цагдаад баригдан чихнээс нь хонх уясан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр реппер Lil Twist аюулгүй байдал хангалгүйгээр эгнээ сольсон гэсэн шалтгаанаар Калифорнийн цагдаад саатуулагдсан аж. Үүнээс өмнө Lil Twist мөн л Жастины машиныг унаж яваад цагдаад саатуулагдсан бөгөөд тухайн үед папараццичин залуу түүний зургийг дарах гэж байгаад машинд мөргүүлэн амь үрэгдэж байсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж